ТАНИЛЦ: Б.Батцэцэгт “Мөнхийн үсэг“, “Энержи Ресурс“ зэрэг 11 компани, иргэдээс 600 сая төгрөг хандивлажээ
2024 оны 9 сарын 19
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг. Тэгвэл шинээр бүрдсэн УИХ-ын 126 гишүүдийн хандив дансны мэдээллийг ил болгосон.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хэдэн төгрөгийн хандив цугласныг хүргэж байна.
Түүнд нийт 594 сая 610 мянган төгрөгийн хандив цугларсан бөгөөд 61 иргэнээс 319 сая 610 мянган төгрөгийн хандив өгсөн бол 11 аж ахуй нэгжээс 275 сая төгрөг хандивлажээ.
Хандив өргөсөн компаниудын НЭРС:
- Төгс-Өнгө ХХК - 5 сая
- Энержи Ресурс ХХК - 30 сая
- Юнайтед пауэр ХХК - 30 САЯ
- Мөнхийн үсэг ХХК - 30 сая
- Ухаа худаг усан хангамж ХХК - 30 САЯ
- Тавантолгой нисэх буудал ХХК - 30 сая
- Тавантолгой цахилгаан станц усан хангамж ХХК - 30 сая
- Чингис эко тур ХХК – 20 сая
- Ультрафлоу ХХК – 20 сая
- Ти Ай ложистик ХХК – 30 сая
- Стандарт холдинг ХХК – 20 сая
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658994
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: