Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг ард түмний хяналтад авахгүй бол дахиад “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“ болохыг үгүйсгэхгүй Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг ард түмний хяналтад авахгүй бол дахиад “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“ болохыг үгүйсгэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийг ард түмний хяналтад авахгүй бол дахиад “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“ болохыг үгүйсгэхгүй

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "ЭТТ" ХК-ийн менежментийн багаар удирдуулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсний дагуу "ЭТТ" ХК-ийн талаар дараах арга хэмжээг авна.

Иргэд 28 хувийн хувьцааг эзэмшдэг буюу 3,4 сая хувьцаа эзэмшигчтэй гэсэн үг. "ЭТТ" ХК-ийн Олон улсын менежментээр удирдуулах шийдвэр гарлаа.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан. Гэтэл улс төрчид өөрсдөө материал бүрдүүлж, хөндлөнгийн нөлөөлөл ордог. 

Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад авахгүй бол дахиад нүүрсний сонсгол, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй. Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна. Шинэ технологи инновац нэвтэрнэ.

Нэгдсэн зөвлөх үйлчилгээний багаар энэхүү процессыг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргуулж байгаа. Хүний нөөцийн шилдэг компаниуд уул уурхайн компанийг удирдахад аль нь боломжтой талаар зөвлөдөг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659106
0 эможи

keyboard_arrow_up