ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэн Танд зөвлөж байна.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:

ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;

consul@mfa.gov.mn цахим шуудан;

Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;

ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659288
0 эможи

keyboard_arrow_up