УИХ-ын гишүүн асан А.Тлейхан зөвлөх инженерээр ажиллахаар болжээ
Төв аймгийн Баян сумын нутагт 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах ажил эхэлсэн бөгөөд тус төслийн зөвлөх инженерээр УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг томилжээ.
Тэрээр 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженерээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан юм. Эрчим хүчний салбарт 32 жил ажилласан.
Эргэн сануулахад, УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2012 онд дахин өрсөлдөж, УИХ-д улиран сонгогдож байсан юм. Харин 2016 онд нэр дэвших квот олдоогүй ч МАН тус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хороог удирдсан.