Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцлоо Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцлоо

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр (2024.10.16) Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг өндрөөр үнэлж, "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган"-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн.

Arslan.mn

НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2024 оны зудын гамшгийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Цаашид гамшгийн үеийн нийгмийн хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцсон.

Мөн гамшгийн үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийг чадавхижуулах, гамшгийн үеийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659609
0 эможи

keyboard_arrow_up