ДАТА: Сангийн яам аравдугаар сард 77 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн “ТАВИЛГА“ худалдан авчээ
2024 оны 10 сарын 23
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил ажиллагаа”-ны хүрээнд shilendans.gov.mn сайтад төрийн байгууллагууд болон төрийн өмчит газрууд санхүүгийн тайлан мэдээллээ нийтэлдэг болсон билээ.
Уг мэдээллээс Сангийн яамын 2024 он гарснаас хойших зарлагын тайланг шүүж үзлээ.
Сангийн яамаас энэ сард буюу аравдугаар сард нийт 77.4 сая төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлж тансаг зэрэглэлийн “ТАВИЛГА“ худалдан авчээ.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар төрлийн тавлига авахад төсвийн мөнгийг захиран зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659723
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: