Т.Мөнхсайхан: Ирэх жилээс 21 аймагт оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой болно Т.Мөнхсайхан: Ирэх жилээс 21 аймагт оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Ирэх жилээс 21 аймагт оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой болно

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулж, дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографи суурилагдаж дууссан. MR тоног төхөөрөмж зарим нэг бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээний төвд байх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот орохгүйгээр тухайн бүсдээ оношилгоогоо, эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг бодлого барьж байна. Тийм учраас ирэх жил хөдөө орон нутагт шаардлагатай оношилгоо, эмчилгээ, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг  шийдэхээр төсөвт 45 тэрбум төгрөг тусгасан.  Ирэх жилээс 21 аймагт оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой болно. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659759
0 эможи

keyboard_arrow_up