Тендер зарлахгүй “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ий  сэтгүүл, сонин хэвлүүлэхэд 158 сая төгрөгийг зарцуулжээ Тендер зарлахгүй “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ий сэтгүүл, сонин хэвлүүлэхэд 158 сая төгрөгийг зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тендер зарлахгүй “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ий сэтгүүл, сонин хэвлүүлэхэд 158 сая төгрөгийг зарцуулжээ

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ онд зөвхөн Засгийн газрын "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг олон нийтэд сурталчлах нэрийдлээр төсвийн 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар баримт өмнө бид ил болгосон.

Тэгвэл  тендер зарлахгүйгээ шууд худалдан авалт нэрийн доор  "Шинэ хоршоо хөдөлгөөн" сонин, сэтгүүлийг хэвлүүлэхэд төсвөөс  158 сая төгрөг зарцуулжээ.

Тухайлбал, "Содпресс"ХХК-д хоёр удаагийн гүйлгээгээр нийт 158,000,000   төгрөг шилжүүлсэн байжээ.

Хамгийн ноцтой нь, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы хувьд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө илтэд ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдын даалгавраар ажиллаж, төсвийн буюу татвар төлөгчийн  их хэмжээний санхүүжилтийг ямар ч шалгуур, шаардлага, гүйцэтгэлгүйгээр ААН-үүдэд хуваарилсан нь өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй юм.

ЖДҮГ-ын Я.Эрдэнэсайхан даргад төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг “сануулъя"...

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659802
1 эможи

keyboard_arrow_up