Урлагийн салбарын дарга нарын ХОМ
Монгол Улсын 2025 оны төсвийн төсвөөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад 18.3 тэрбум төгрөгийн ваучер тараах зардлыг төсөвт багтсан нь УИХ-ын зарим гишүүд болон иргэдээс багагүй шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл өчигдөр сайд Ч.Номин өөрийн цахим сүлжээндээ, иргэдийн эсэргүүцлийн хариуд "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа." гэх байр суурь илэрхийлсэн нь мөн шүүмжлэл дагуулав.
Тэгвэл ваучер хэлбэрээр тараагдах 18.3 тэрбум төгрөгийг "өмөөрсөн" урлагийн салбарын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн хүргэж байна.
Улсын драмын эрдмийн театрын дарга Н.Наранбаатар ₮237 саяын орлоготой, ₮1,5 тэрбумаар үнэлэгдэх ОРОН СУУЦТАЙ
Улсын драмын эрдмийн театрын дарга Н.Наранбаатар: Өөрийн орлого 237 сая төгрөг, гэр бүлийн орлого 61 сая төгрөг, нийт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 356 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570, Toyota Prius маркийн хоёр автомашинтай. Мөн 85 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуутай бөгөөд 232 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 эзэмших газартай.
141 төгрөгийн үнэт эдлэл 50 сая төгрөгийн хадгаламжтай.
Намнан сүлд ХХК-д 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 883 сая төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, хурдан удмын 29 адуутай
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: Өөрийн орлого 109 сая төгрөг, гэр бүлийн орлого 174 сая төгрөг, нийт 883 сая төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий LexusES 300 маркийн хоёр автомашинтай. Мөн 95 саяар үнэлэгдэх хурдан удмын 29 адуутай.
Үнэт эдлэлгүй, 58 сая төгрөгийн хадгаламжтай.
Эрдэнэс таван толгой ХК, Найманд партнерс ХХК , Намнан сүлд ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболд ₮1.8 тэрбумаар үнэлэгдэх ОРОН СУУЦ, ₮831 саяар үнэлэгдэх хурдан удмын 25 адуутай
Хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболд: Өөрийн орлого 47 сая төгрөг, гэр бүлийн орлого 18 сая төгрөг, нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, хашаа байшинтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 280 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 ,Infiniti, QX60 маркийн хоёр автомашинтай. Мөн 831 саяар үнэлэгдэх хурдан удмын 25 адуу, 11 үхэртэй бөгөөд 140 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр эзэмших газартай.
386 төгрөгийн үнэт эдлэл 640 сая төгрөгийн хадгаламжтай.
Шинэ үе тайз ХХК ХХК-д 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга 63 саяын орлого, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 газартай
Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга: Өөрийн орлого 63 сая төгрөг, гэр бүлийн орлого 18 сая төгрөг, нийт 280 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 82 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus 470, Nissan, Tiida маркийн хоёр автомашинтай. Мөн 28 саяар үнэлэгдэх малтай, 11 үхэртэй бөгөөд 80 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх нэг, эзэмших хоёр газартай.
46 төгрөгийн үнэт эдлэл 25 сая төгрөгийн хадгаламжтай.
Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл ₮2,7 тэрбумын 3 орон сууцтай, ₮1,2 тэрбумаар үнэлэгдэх малтай
Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл: Өөрийн орлого 131 сая төгрөг, гэр бүлийн орлого 393 сая төгрөг, нийт 2,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 414 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр Lexus RX 350, Toyota Prius 30 , Mercedes Benz G500 маркийн гурван автомашинтай. Мөн 1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх малтай бөгөөд 260 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх нэг, эзэмших нэг газартай.
500 төгрөгийн үнэт эдлэл 40 сая төгрөгийн хадгаламжтай.
Зоос гоёл ХК ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Бурхан Халдун уул ТХТГНХЗ-ны дарга Г.Чинболор ₮467 саяын орон сууцтай , ₮214 саяар үнэлэгдэх малтай
“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны дарга Г.Чинболор: Өөрийн орлого 72 сая төгрөг, гэр бүлийн орлого 16 сая төгрөг, нийт 467 саяын үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшинтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий суудлын Lexus RX 400 маркийн автомашинтай. Мөн 214 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай бөгөөд 40 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших нэг газартай.
58 төгрөгийн үнэт эдлэл 35 сая төгрөгийн авлагатй.