Т.Мөнхсайхан: Иргэд ЭМИЙН ЖОРОО цахимаар бичүүлж авах боломжтой болсон Т.Мөнхсайхан: Иргэд ЭМИЙН ЖОРОО цахимаар бичүүлж авах боломжтой болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Иргэд ЭМИЙН ЖОРОО цахимаар бичүүлж авах боломжтой болсон

2024 оны 11 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2024.11.11/ Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн мэдээллийг сонсож, асуултад хариулт өгөв.

Энэ үеэр  ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан "Бүх эмнэлгүүд цахимд холбогдсон, цахим жорыг эмнэлгүүд бичих боломж нь бүрдсэн. Аль ч эмийн сангуудад мэдээлэл очих боломж бүрдчихсэн байгаа. Тиймээс эмчээсээ шаардаж болно. Би цахимаар эм бичүүлж авмаар байна, надад ийм хүндрэл үүсээд байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй. 

Жишээ нь, бид жоргүйгээр даралтын эмийг өгснөөр эмчээс зөвлөгөө авахгүйгээр нэг эмээ удан хугацаанд жоргүйгээр авч уусаар байгаад даралтын эм нь үйлчилхээ болж, улмаар харвалт өгч, амь насыг нь эрсдэлд оруулж байгаа тохиолдол маш их байна. Эндээс л сэргийлж зарим эмийг жороор олгох нь зөв гэж байгаа. 

Хэрэв цахимаар тухайн эмч нь бичиж өгөхгүй, цахим нь болохгүй байгаа бол 119 дугаарт иргэдийн гомдлыг хүлээж авч байгаа. Мэргэжлийн хүмүүс гомдлыг нь сонсоод газар дээр нь шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660059
1 эможи

Зочин
2024-11-11 20:03
Жор хэрэггүйээ САЙД АА эмч бичиж өгдөггүй юм билээ гнц дусал ч бичээд өгөхгүй маш хүнд сурталтай бас юу ч мэдэхгүй эмч нар өрхөд байна шүл
Иргэн
2024-11-11 18:38
Сүлжээ нь гацаад болдоггүй шдээ, ингэж попрохоо болиочээ!!!
keyboard_arrow_up