Нүдэнд нь өртсөн болгондоо нударганы амтаа мэдрүүлэгч Д.ДЭЛГЭРСАЙХАН
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ танхайрч, бусдыг цохиж гэмтэл учруулсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, албан өрөөндөө архидан согтуурсан Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг зодож, биед нь гэмтэл урчуулснаар ГССҮТ-д хүргэгдсэн билээ.
Тэгвэл түүний энэ үйлдэл нь нэг удаагийнх биш бөгөөд өмнө нь зодооны асуудалд олон ч холбогдсон аж.
Өнгөрсөн шинэ жилээр нэгэн жолоочийг мөн өмнөх Улсын бүртгэлийн даргыг хүртэл зодсон нь тухайн үед их асуудал дагуулж, тохиролцож шийдсэн гэнэ.
Асуудал үүгээр дуусаагүй саяхан гэхэд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг нүдэж, нударганы амтаа мэдрүүлсэн талаар олон хүн ярьж буй.
Төрийн албан хаагчийн ёс зүйгүй, нүдэнд нь өртсөн болгондоо нударганы амтаа мэдрүүлэгч Д.ДЭЛГЭРСАЙХАН-д хариуцлага тооцох цаг нь нэгэнт болжээ.