ХОМ: ₮583 саяын  хадгаламжтай, 5.7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй ч машингүй Ж.Тана ХОМ: ₮583 саяын хадгаламжтай, 5.7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй ч машингүй Ж.Тана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХОМ: ₮583 саяын хадгаламжтай, 5.7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй ч машингүй Ж.Тана

2024 оны 11 сарын 12

Arslan.mn

Ж.Тана "Алсын хараа-2050", салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахлах болжээ.

Тэрээр Ерөнхий сайдын санал болгосноор, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2023-04-19-нөөс хойш "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Түүний хувьд1989 онд төрсөн бөгөөд одоо 35 настай.

Тэгвэл Ж.Танын  2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 211 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 123 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 5,7  тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууц,  хоёр нийтийн орон сууц, хоёр оффистой  ч тээврийн хэрэгсэлгүй, газаргүй хэмээн мэдүүлжээ.

Мөн  452 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  гэжээ.

Түүнчлэн дотоодын банканд 583 сая төгрөг, гадаад банканд 6821 ам.долларын хадгаламжтай, 150 сая төгрөгийн авлагатай байна. 

Дижитал Ошиен ХК, Этириум Бусад, Файвэр ХК, Идекс Лаборатурис ХК, Нио ХК, Шопифай ХК, Сноүфлейк Инк ХК, СПАй Бусад, Торо ХК, Вангард дивидэнд Бусад, Вангард Валю ЭТФ Бусад, Экс Эл Би зэрэг компаниудад 3-200 ш хувьцаа эзэмшдэг гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660099
1 эможи

Мөнхжаргал Хэнмэдэх
2024-11-13 10:55
Хичнээн ч жил сурсан гээд байлаа Рио тинтогийн австрали дах уурхайд ажиллаж байсан гээд байсан хар ажилчин ийм их хөрөнгө яаж хураасан нь сонин байна.
keyboard_arrow_up