Т.Мөнхсайхан: Даатгалтай, даатгалгүй бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ Т.Мөнхсайхан: Даатгалтай, даатгалгүй бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Даатгалтай, даатгалгүй бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Жортой авах ёстой эмийг жоргүй авдаг байсантай холбоотой иргэдэд хүндрэл учирч байгаа. Хууль хэрэгжсэнээр эмийн жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар ч өөрчлөлт ороогүй. 

Тиймээс emiinjor.mn сайтаас жортой, жоргүй эмийн талаар мэдээлэл авах боломжтой. Жоргүй авч болох эмнүүдээ авч чадахгүй байгаа тохиолдолд 119 дугаарт хандаж, асуудлаа шийдүүлж болно.

Иргэд эмнэлэгт үзүүлээд эмчээр жор бичүүлж, кодоор эмээ авах боломжтой.

Цахим жор бол шинэ асуудал биш, хуучин ЭМД-ын эмүүдийг цахим жороор олгож байсан. Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660120
0 эможи

keyboard_arrow_up