Б.Жавхлан: Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлж, хамгийн сүүлд урсгал зардлаас танана Б.Жавхлан: Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлж, хамгийн сүүлд урсгал зардлаас танана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлж, хамгийн сүүлд урсгал зардлаас танана

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон түүнийг дагалдуулж баталсан хууль, тогтоомжид бүхэлд нь хориг тавьснаа 11.00 цагт мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсвийг алдалгүй батлах ёстойг сануулж, хориг тавьсан юм.

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр " Ерөнхийлөгч хориг тавьж буй талаараа мэдээлэл хийлээ. Хоригийг процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдаглагүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаадлагатай болж байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.2 их наяд зардлын ТАНАЛТ хийж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ.

Ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаагаас 2,5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд бий. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна." гэв.

Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр харж, нааштай өөрчлөлтүүд хийхийн төлөө ажиллана

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
660245
1 эможи

keyboard_arrow_up