БОАЖ-ийн сайд С.Одонтуяа аравдугаар сард 71 саяыг НИСЛЭГТ, 50 саяыг ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийхэд зарцуулжээ БОАЖ-ийн сайд С.Одонтуяа аравдугаар сард 71 саяыг НИСЛЭГТ, 50 саяыг ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийхэд зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БОАЖ-ийн сайд С.Одонтуяа аравдугаар сард 71 саяыг НИСЛЭГТ, 50 саяыг ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийхэд зарцуулжээ

2024 оны 11 сарын 21

Arslan.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өнгөрсөн аравдугаар сард  төсвөөс  уулзалт хэлэлцүүлэг хийхэд 50 орчим сая төгрөг, Тизний төлбөрт "гадаад томилолт" нэрийдлээр 71 сая төгрөг зарцуулжээ. 

Тодруулбал,  Сайдын гадаадад хуралд оролцох тиз болон нислэгийн төлбөр, гадаад томилолт зэрэгт нийт 96,250,000 төгрөг зарцуулсан талаар шилэн дансанд мэдээлжээ. 

Задлан авч үзвэл:

Уулзалт хийхэд:

  • Уулзалт хэлэлцүүлгийн хөтөлбөрийн зардалд- 6,750,000 төгрөг  /Блюскай эйжиа ХХК/
  • Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зардалд - 42,336,000 төгрөг / ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК /

Гадаад томилолтод:

  • Тизний төлбөрт- 61,522,210  төгрөг
  • Сайдын гадаадад хуралд оролцох тизний төлбөрт- 10,592,400  төгрөг
  • Гадаад томилолтын зардалд -24,135,944  төгрөг

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, хаашаа, ямар томилолтоор хэдэн хүний ниссэн талаар мэдээллийг хавсралт оруулагүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.

Хотын утаа нь аюулын түвшинд хүрч, иргэн нь эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байхад   хэлэлцүүлэг, гадаад томилолт нь сайд нарт чухал байгаа бололтой...

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660256
1 эможи

Зочин
2024-11-21 14:05
АН ын хэд идэж уухыг үзүүлээд бүүр мэргэшээд эхэллээ шүү
Зочин
2024-11-21 11:07
Хэрэггүй олон хурал, арга хэмжээ, туршлаг судлахаа болиоч ээ, хайран мөнгө
Отгонзаяа Маагшин
2024-11-21 10:04
наад мөнгөө өөртөө биш ирээдүйн хүүхдүүдэд зарцуулалдаа гуйя
keyboard_arrow_up