Б.Жавхлан: Төсвийн 3,5 их наяд төгрөгийн өсөлт дотор сайд нар өөрсдөө зохиогоод тавьчихсан нэг мөнгө ч байхгүй Б.Жавхлан: Төсвийн 3,5 их наяд төгрөгийн өсөлт дотор сайд нар өөрсдөө зохиогоод тавьчихсан нэг мөнгө ч байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Төсвийн 3,5 их наяд төгрөгийн өсөлт дотор сайд нар өөрсдөө зохиогоод тавьчихсан нэг мөнгө ч байхгүй

2024 оны 11 сарын 29

Arslan.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "“2024-2025 оны төсвийн өсөлт 3,5 их наяд төгрөг. Үүн дотор сайд нар салбар салбартаа өөрсдөө зохиогоод тавьчихсан зардал гэж нэг мөнгө ч байхгүй. Бүгд хууль, УИХ-ын тогтоол, төсөл хөтөлбөрүүдийн дагуу тавигдаж байгаа урсгал зардлууд байдаг юм. Энэ талаарх мэдээллийг нэг бүрчлэн гишүүдэд хүргүүлнэ.

Ер нь цаашид төсвөө хэмнэлттэй, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлая гэж байгаа бол бид шийдвэрүүдээ эргэж харах цаг нь болчихсон.

Соёлын яамны ваучерийн 18,5 тэрбум төгрөг бол 3,5 их наяд төгрөг дотор багтаж байгаа нийт 46 хууль тогтоомжийн шийдвэрүүдийн дагуу өсөж байгаа ийм зардлуудын нэг л хэсэг нь” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660408
0 эможи

keyboard_arrow_up