Дэндүү ТАНСАГЛАЛ буюу “Газрын тос боловсруулах үйлдвэр“ ТӨХХК-ийн Д.Алтанцэцэг төсвийн ₮348 саяар ДУЛААН ЗОГСООЛ түрээсэлжээ
“Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК энэ онд буюу 2024 онд төсвийн 348 сая төгрөгийг зөвхөн дулаан зогсоол түрээслэхэд зарцуулжээ.
Тодруулбал, тус ТӨХХК нь Бодь цамхаг оффисын дулаан зогсоолыг сар болгон 29,039,000 төгрөгөөр түрээсэлдэг талаарх мэдээллээ шилэн дансанд байршуулжээ.
Хачирхалтай нь зуны улиралд ч гэсэн тус зогсоолоо сар болгон "29,039,000" төгрөгөөр түрээсэлсээр л байсан аж.
Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг нь байгууллага нь хангах үүрэгтэй ч зуны улиралд хүртэл дулаан зогсоолоор хангах нь зохисгүй үйлдэл мэт.
Энэ мэтчилэн ашиггүй ажилладаг төрийн өмчийн компаниудын өвөл зунгүй бүгдийг дулаан зогсоолоор хангаад байвал юу болох вэ?
Эцсийн дүндээ улсын мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн л мөнгө гэж бий гэдгийг “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт сануулъя!