Шадар сайд С.Амарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзжээ Шадар сайд С.Амарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзжээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Шадар сайдын зүгээс МҮХАҮТ хэд хэдэн асуудалд анхаарч, хамтарч ажиллах нь зүйтэй байна гэжээ. Тухайлбал,

  • Бүсчилсэн хөгжлийн асуудалд МҮХАҮТ онцгой анхаарч, хамтарч ажиллах, орон нутгийн салбар танхимуудын үйл ажиллагааг бүсчилсэн байдлаар уялдуулах,
  • Орон нутгийн бизнесүүд, салбар танхимын үйл ажиллагаа зөвхөн сонгуулийн үеэр сэргэдэг биш, МҮХАҮТ салбар танхимууд, орон нутгийн бизнесийнхэнтэйгээ байнга хамтарч, дэмжиж ажилладаг байх,
  • Төрөлжсөн эдийн засгийг онцгой анхаарч, Шинэ хоршоо төслийг сайн дэмжиж ажиллах,
  • Орон нутагтаа бизнес эрхэлж байгаа иргэдийг бизнес форум, үзэсгэлэн, бизнесээ өргөжүүлэх боломж бүхий төрийн айлчлал, гадаад томилолтуудад тэгш оролцог хангаж авч явах,
  • Эдийн засгийн коридорын авто зам, хурдны зам, чөлөөт бүсийн ажлуудад МҮХАҮТ бизнесийн салбарынхны дуу хоолой болж хамтарч ажиллахыг хүслээ.

Мөн энэ сарын 20-нд Москвад болох ЕвроАзийн Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хуралд Шадар сайд очихдоо бизнесийн төлөөллүүдийг дагуулж явах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн он гаргаад Узбекистан, Киргизстан улс руу Шадар сайд айлчлах бөгөөд тэнд хэрэгжиж боломжтой төслүүдтэй танилцах, үр дүнтэй бизнес уулзалтууд хийх хэрэгтэй байгааг онцолжээ.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Татвар төлөгчдийн хувьд жижиг, дунд гэлтгүй бүгд татвар төлдөг. Тиймээс гадаад айлчлал, бизнесийн форум, үзэсгэлэн худалдаа, бизнесээ өргөжүүлж тэлэх боломжуудад аж ахуйн нэгжүүдээ тэгш оролцоотой оролцуулж, орон нутгийн бизнес эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдээ хамруулах тал дээр анхаарч ажиллана гэв.

Мөн хөрш орнуудтай харилцах асуудлууд, ялангуяа БНХАУ-тай хамаатай тодорхой төслүүд дээр МҮХАҮТ манлайлж, зарим гацаад байгаа төслүүдийн гарц гаргалгааг олж, хамтарч ажиллах талаар санаачлагатай ажиллана гэв. 

Эх сурвалж: МҮХАҮТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660456
0 эможи

keyboard_arrow_up