Дэлхийн улс орнууд Монгол Улсын “ИТГЭМЖЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ“ хүлээн зөвшөөрлөө Дэлхийн улс орнууд Монгол Улсын “ИТГЭМЖЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ“ хүлээн зөвшөөрлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн улс орнууд Монгол Улсын “ИТГЭМЖЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ“ хүлээн зөвшөөрлөө

2024 оны 12 сарын 05

Arslan.mn

Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC) дөрвөн жилд нэг удаа улс орнуудын Итгэмжлэлийн тогтолцоо, байгууллагын чадавх, үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээ хийдэг.

Уг байгууллагаас энэ оны тавдугаар сард манай улсын Итгэмжлэлийн байгууллагад ижил түвшний тус үнэлгээг хийсэн. Үнэлгээний ажлын хэсэгт Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Канад улсын Итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл оролцсон. Уг ажлын хэсгийн үнэлгээний дүнг APAC-ийн Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж дэмжлээ.

Arslan.mn

Хуралд нийт 61 улс оролцсоноос 55 нь буюу 90 хувийн саналаар манай улсын итгэмжлэлийн үнэлгээ дэмжигдсэн.

Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC, IAF)-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт (MRA, MLA) нэгдэж, чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэнээр Итгэмжлэгдсэн сорилт, хэмжил зүйн лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрөх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Жишээ нь, бид хүнсний бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортлоход Монголын итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүнд БНХАУ давтан сорилт шинжилгээ хийхгүй гэсэн үг. Ингэснээр бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон цаг хугацааны хувьд маш том хэмнэлт гарна.

 Итгэмжлэл нь худалдааны аливаа саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, тухайн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл, итгэмжлэгдсэн л бол бүрэн итгэж болно гэсэн үг. Цаашлаад итгэмжлэлээр дамжуулан стандартын хэрэгжилт сайжрах, ард иргэд эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Тиймээс энэ онд багтааж Монгол Улсын итгэмжлэлийн хамрах хүрээг гураваас доошгүй чиглэлээр өрргөжүүлэх, ирэх онд таваас доошгүй чиглэлээр хүрээгээ өргөтгөн Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэхийг Үндэсний Итгэмжлэлийн байгууллагад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа ногоон стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон ажиллах шаардлага бий. Иймд Улсын Шадар сайдын хувьд хил дамнасан худалдаа, үйлчилгээний асуудалд цаашид ч байнга онцгойлон анхаарч ажиллана гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660528
0 эможи

DR. MANIPAL
2024-12-06 10:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. MANIPAL
2024-12-06 10:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up