УОК: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ
Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Агаарын бохирдлыг бууруулахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулж Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгөв.
Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагчид айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. Холбогдох төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өгсөн. Сайжруулсан түлшийг олон улсын лаборатори луу шинжлүүлнэ."