Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана
2024 оны 12 сарын 20
Засгийн газар өнөөдөр 08:00 цагаас (2024.12.20) ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуул болон УИХ-д өргөн барих бусад 2 хуулийн төслийг (Гашуунсухайт, Орона) хэлэлцэх юм байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод яндангүй бүс байгуулах төлөвлөгөөг Хотын дарга танилцуулж, мөн“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660774
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: