Л.Энх-Амгалан: Уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт гадны ажиллах хүчний хязгаарлалт хэвээр байна Л.Энх-Амгалан: Уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт гадны ажиллах хүчний хязгаарлалт хэвээр байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт гадны ажиллах хүчний хязгаарлалт хэвээр байна

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барьсан талаар мэдээлэл өгч байна.

Тэрээр "Монгол улсад ажиллах хүчний хомсдол үүссэн. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжихээр болсон. Үүнийг дагаж 280 мянган ажлын байр бий болох нөхцөл байдалтай байна. Манай улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болдог.  

Өндөр бүтээмжтэй салбар буюу уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт ажиллах хүчний хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ. 

Барилга, авто замын салбарт гаднаас ажиллах хүч авах процессыг тус хуулийн өөрчлөлтөөр хялбарчилж байна.  

Өмнө нь бол том компаниуд нь гаднаас ажиллах хүч авахад татвараас хөнгөлөгддөг байсан бол жижиг компаниудад үйлчилдэггүй байлаа. Иймэрхүү хулийн "лобби"-нууд байсан учир энэ ялгааг байхгүй болгосон. Нөгөө талаар хуулиар хүнд суртлыг бий болгосон байв" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660784
0 эможи

keyboard_arrow_up