Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэн бүр 135,000 төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ болсон Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэн бүр 135,000 төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэн бүр 135,000 төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ болсон

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.

Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах үеэр  "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөдөр 100 хонож байна. 2024 оны 12-р сарын 20-ны байдлаар Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр буюу  81.8 сая тонн нүүрс экспортоллоо.

2024 оны Улсын төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарсан тул үүний 50 хувь нь Тогтворжуулалтын санд төвлөрнө.

Үндэсний бялгийн санд 4 их наяд төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна. Энэ хөрөнгийг арвижуулах байдлаар зарцуулах эрх нээгдэж байна. 

Хамгийн чухал Хуримтлалын санд Эрдэнэс Монгол болон хамтарч ажилладаг уул уурхайн ордын 34 хувьд ногдох иргэдийн хуримтлал байна гэж хуульд заагдсан.

"Ирээдүйн өв сан"-д 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн. Иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг бүрдэж, нэг иргэнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн. Бэлнээр зарцуулах боломжгүй. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд ашиглах боломжтой

Эрдэнэс Тавантолгой ХХК

Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХХК 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Монгол Улсын хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдсэн байна. Иргэдэд олгох ногдол ашгийг инфляцын дарамтаас сэргийлж нэг дор бус гурав хувааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

Аж ахуйн нэгжүүд орлогын татварынхаа 1 хувийг агаарын бохирдолд зарцуулж боломжийг нээнэ

Мөн өнөөдөр агаар, орчны бохирдлын талаар хэлэлцэж зарим шийдвэрийг авахаар боллоо. Нийслэлийн түгжрэл, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. 1 хувийн татварын эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 хувийг Засгийн газрын зорилгын нийгэмд тустай зарим зүйл дээр дэмжлэг үзүүлбэл тухайн нэг хувийн татварыг авахгүйгээр үлдээх зохицуулалтыг хийсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660788
1 эможи

БАТОЧИР
2024-12-20 17:30
Лхамсүрэн
Зочин
2024-12-20 15:11
Энэ муу худалч зальхай этгээдийг шүүхэд өгөөч ээ. Ард түмнээр тоглоод дууслаа. Баатар нь зааж өгөө юү. Ануужин нь заагаа юу.
Зочин
2024-12-20 12:40
энэ их алиа хүн шүү
Zochin
2024-12-20 12:33
Өгч байгаа нь их юм чамлахаар чанга атга
Зочин
2024-12-20 12:27
Хэлэх үг алга эргүү минь энэ мөнгө чинь 50 кг гурил авч хүрэхгүй битгий доромжлоод бай үнэн тэнэгтэх юмаа болиоч ичээч өөрсдөө наядаар иддэг бж наад мөнгөө нэмээч
keyboard_arrow_up