Н.Учрал : Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед УРАНЫ ТӨСӨЛ УРАГШИЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Францын Орано групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг танилцуулж байна
Тэрээр "Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах ИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Өдөр ирэх тусам үнэ нь өсөж байгаа стратегийн бүтээгдэхүүнийг ашиглах нь чухал байна. Цаашлаад хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлж, цөмийн эрчим хүчийг ашиглах, атомын цахилгаан станцтай болох зэрэг олон зүйлийн суурь болох хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож болно.
- Төсвийн орлогыг 4.4 тэрбум ам.доллар
- Улсын төсөв 70 сая
- Орон нутагт дэмжлэг 29 сая
- Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар
- Хуримтлалын санд 593 сая ам.доллар буюу 51 хувийн өгөөж тохируулга болон нэмэлт төлбөрийг тооцсон.
Францын “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө мөнгө гаргахгүй. Харин төслөөс 51 хувийн ашиг хүртэнэ. Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлснээр цаашид Атомын цахилгаан станцтай ч болох боломжтой."гэв.