Засгийн газрын ээлжит бус хуралдаан 11.00 цагт эхэлнэ
2024 оны 12 сарын 30
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:
- Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар
- 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар
- Нийслэлийн агаарын бохирдлын талаар
- “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ зэрэг найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660912
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: