Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

2025 оны 1 сарын 02

Arslan.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.

Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660962
0 эможи

keyboard_arrow_up