С.Амарсайхан: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил иргэдийн оролцоо чухал С.Амарсайхан: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил иргэдийн оролцоо чухал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил иргэдийн оролцоо чухал

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Конрад-Эдэнауэр сан, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр орон нутгийн удирдлага, бодлого хэрэгжүүлэгчидтэй хийж буй зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Энэхүү хэлэлцүүлгээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар хөндөх юм.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын  нийгэм эдийн засаг,  иргэдийн амьдралын чанарт чухал нөлөө үзүүлэх бодлого бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал юм. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, эрдэс баялгаас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн олон салбарт өрсөлдөх чадварыг хурдтай бий болгох боломжтой орон. Тиймээс бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөв хэрэгжүүлэх замаар орон нутгийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс, аймаг бүрийн онцлогт тохирсон  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн бизнесийн орчинг сайжруулан олон улсад өрсөлдөх чадвартай бүс нутгийг бий болгохыг зорьж байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660991
0 эможи

keyboard_arrow_up