“ЗГ зөвшөөрсөн учраас ганц сарын дотор гадаад сургалтад 900 сая төгрөг зарцуулсан“ нь ҮНЭН ГЭЖЭЭ “ЗГ зөвшөөрсөн учраас ганц сарын дотор гадаад сургалтад 900 сая төгрөг зарцуулсан“ нь ҮНЭН ГЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“ЗГ зөвшөөрсөн учраас ганц сарын дотор гадаад сургалтад 900 сая төгрөг зарцуулсан“ нь ҮНЭН ГЭЖЭЭ

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үрэлгэн төсвийг танах бодлогыг бүх төрийн байгууллагууд баримтлахыг ард, иргэд шаардах болсон. Энэ ч утгаараа 2025 оны төсвийг үрэлгэн байна хэмээн шүүмжилж, 2,3 их наядыг тануулсан байдаг.

Гэтэл өнгөрсөн хугацаанд эсрэгээрээ Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн тансаглал огцом нэмэгдэж, дөрвөн сая төгрөгийн цалингаа голж өөртөө сарын 30 орчим сая төгрөгийн цалин олгож, нэг сарын дотор ажилчдын гадаад томилолтод 900 сая төгрөг зарцуулсан асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хөндөгдсөн.  

Мөн үүнээс гадна өндөр үнийн дүнтэй тендерүүд зарлагдаж,  багагүй төсөв зарцуулжээ. Тухайлбал, тус сургуулийн  өндөр дүнтэй гэрээний нэг нь  өнгөрсөн онд  баримтат кино хийх нэр дор сонгуулийн өмнө 450 сая төгрөгийг 2023 онд байгуулагдсан шинэ газарт шилжүүлсэн явдал.

Тийм ч утгаараа өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Удирдлагын академийн багш, ажилтнууд холбогдох байгууллагуудад хандсаны эцэст Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудит, ЗГХЭГ-ын шалгалтууд академи дээр 3 сарын турш хийгдсэн боловч одоо хүртэл холбогдох шалгалтуудын хариу нь гараагүй байгаа нь хардлага төрүүлж байгаа аж. 

Гэтэл  Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг өнгөрсөн долоо хоногт нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа, “2024 оны 6 сард баримтат кинонд 500 сая, ганц сарын дотор гадаад сургалтад 900 сая төгрөг зарцуулснаа” Засгийн газар зөвшөөрсөн, би буруугүй хэмээн өөрөөсөө холдуулсан тайлбар өгчээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар , улмаар ЗГХЭГ хүлээн зөвшөөрсөн учраас би зарцуулсан гэж харагдана.

Хамгийн хачирхалтай нь,  өөртөө сар бүр 30-60 саяын цалин авдаг гэсэн мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Бүр зарим эх сурвалжийн мэдээлснээр, шалгалт орохтой зэрэгцээд түүний хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч, санхүүгийн албаны хүмүүстэйгээ хамтран 4 хоногийн турш тасралтгүй хонон өнжин ажиллаж санхүүгийн баримтууд засварласан гэх мэдээлэл ч гараад буй. Түүгээр ч зогсохгүй өмнө нь академид ажиллаж байсан нягтлан бодогчийг дарамтлах, хүчээр хуурамч баримтат гарын үсэг зуруулахыг хүртэл оролдож байна.

Эргэн сануулахад, ЗГХЭГ-ын харьяаны Удирдлагын академийн захирал нь сардаа 10-30 хүртэлх сая төгрөгийн цалинг өөртөө олгож, үүнийгээ хичээл заасан илүү цагийн мөнгө хэмээн илтэд худал ярьсныг үл тоож, 2025 оны төсөвт 1 тэрбумын зардлаа 6 тэрбум болгон өсгөж оруулж ирсэн ч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хөхүүлэн дэмжиж батлуулсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660993
1 эможи

zochin
2025-01-07 16:23
ene uls yaj hugjnu du. Ha saigui ulun hanaj tsadahgui hulgaich nar bhiin maa
Зочин
2025-01-07 07:40
Ene avgai dam yumaa.
Зочин
2025-01-06 21:31
Терийн сургуулиудыг цэгцлэх цаг болсон!!!
Д.Сүрэнчимэг
keyboard_arrow_up