О.Алтангэрэл: Улс оронд хийх ажил зөндөө байна. Сандал суудлын хэрүүл хийж байхаар ажил олж хийгээч
2025 оны 1 сарын 07
Өчигдөр Монголын Залуучуудын холбооны долоо дахь ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй сонгогдсон. Улмаар ерөнхийлөгч асан Б.Сэргэлэнбаатар тэргүүтэй залуус ХЗДХ-ийн яамны гадна өнөөдөр мэдээлэл хийж, сайд О.Алтангэрэлтэй уулзжээ.
Энэ асуудалд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Агентлагийн даргыг Хууль зүйн сайд томилдоггүй. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Намайг хууль зөрч гэж байгаа бол би хууль зөрчихгүй. Улс оронд хийх ажил зөндөө байна. Сандал суудлын хэрүүл хийж байхаар ажил олж хийгээч. Та нарын дотоод хэрүүл хууль зүйн төр захиргааны төв байгууллагад ямар хамаатай юм" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661014
0 эможи
Зочин
2025-01-07 16:04
Зөв. сайн байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: