Үндэсний аврах бригадын захирагчаар томилогдсон Ж.Чүлтэмсүрэн ₮387 саяын 3 ОРОН СУУЦ, ₮54 саяын ХАДГАЛАМЖТАЙ
2024 оны эцэст ОБЕГ-ын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан.
Тэгвэл ОБЕГ-ын тэргүүн дэд асан, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнг Үндэсний аврах бригадын захирагчаар томилжээ.
Харин ОБЕГ-ын дэд дарга асан, бригадын генерал Б.Ууганбаярыг Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116-р ангийн захирагчаар томилсон байна. Бригадын генерал Д.Намсрайг одоогоор хараахан томилоогүй байгаа аж.
Тэгвэл Ж.Чүлтэмсүрэнгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮63 сая
Гэр бүлийн орлого: ₮80 сая
Орон сууц барилга байгууламж: ₮387 сая / орон сууц -3 /
Тээврийн хэрэгсэл: ₮150 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Cruiser 200 /
Мал аж ахуй:₮18 сая / Адуу-12, Үхэр-12, Хонь-85 /
Газар: ₮20 сая / Эзэмших-700м2-ийн нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮63 сая
Хадгаламж: ₮54 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮₮0 сая гэж мэдүүлжээ.