Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ ерөөсөө НУУЦ БИШ Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ ерөөсөө НУУЦ БИШ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ ерөөсөө НУУЦ БИШ

2025 оны 1 сарын 08

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Тавантолгой түлш” компанид ажилласан. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр " “Ачит ихт” компанийн захирал П.Цагааныг мөнгө угаасан хэргээр баривчлах шийдвэр гарсан. Гэвч шүүхээс энэ шийдвэрийг өнөөдөр хүчингүй болгожээ. Би энэ талаарх мэдээллийг цаасаар аваагүй байна. Наашаа ирэх хойгуур шүүх ийм шийдвэр гаргажээ. Хууль зүйн сайдад надад удахгүй, албан ёсоор мэдээлэх байх. Шүүх болохгүй байна гэдгийг би удаа дараа илэрхийлсэн. Харамсалтай нь гүйцэтгэх засаглал шүүх рүү хөндлөнгөөс нөлөөлж байна хэмээн шүүмжилдэг.

Олон нийт шүүхийн байж байгааг харж байна. Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хамаарал бүхий, ойрын этгээдүүдэд манай шүүх ерөөсөө үйлчилдэггүй.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэдэн ч удаа Дээд шүүх хэлэлцэв, анхан шат руу хэд буцлаа? Миний мэдэж байгаагаар 10 гаруй жил боллоо. Би ингэж шүүмжлэх нь зөв, бурууг ард түмэн маань өөрсдөө дүгнэнэ. Бодит байдал ийм л байна.

Энэ асуудал Гашуунсухайт-Ганцмодны хэлцэлтэй холбоотой, улс төрд ойр хүмүүст энэ асуудал их тодорхой.  Энэ хэлцлийг хийхдээ хоёр улсын Засгийн газар гурав дахь талыг оролцуулахгүй байхаар гэрээ хийсэн. УИХ энэ хэлцлийн эхний баримт бичгийг баталсан.         

Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байв. Энэ ерөөсөө нууц биш. 201З онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс, Хөхөөгийн Ганболд, Г.Батцэнгэл, Д. Энхтүвшин гэсэн бүрэлдэхүүнтэй очсон. " гэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661042
0 эможи

Зочин
2025-01-08 10:42
Шүүгчдийг тодорхой цензурь /буруу шийдвэр гаргасан, ёс суртахуунгүй .../ тавиад аттестатчилалд хамруулах
Зочин
2025-01-08 09:26
Энэ балайнууд хэрэлдэхээс еер юу ч хийж чадахгуй бна!!! Улс, иргэд хэцуудлээ!
keyboard_arrow_up