О.Алтангэрэл: Би өөрөө хамгийн түрүүнд хөрөнгөө шалгуулж, нотолж чадахгүй бол хураалгана О.Алтангэрэл: Би өөрөө хамгийн түрүүнд хөрөнгөө шалгуулж, нотолж чадахгүй бол хураалгана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 10, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Алтангэрэл: Би өөрөө хамгийн түрүүнд хөрөнгөө шалгуулж, нотолж чадахгүй бол хураалгана

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Уг хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэхэд эрх зүйн орчин нь туйлын хүнд байсан. Удаа дараагийн өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөгийг татвараас нуугдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон. Эрүүгийн хуулийн зүйл заалт хуулийн хулгайд өртөж алга болж байсан зэрэг амаргүй хүнд нөхцөлд авлигатай тэмцэж ирсэн. Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн.

Иймд авлигачин албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг байя. Өнгөрсөн жилүүдэд өршөөлийн хуульд орсон, өөрсдийгөө хаацайлаад гарсан нөхдийн хураах ёстой байсан хөрөнгийг нь хураая.

Цаашид нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, ерөнхийлөгч, үндсэн хуулийн цэцийн гишүүн, дээд шүүхийн шүүгч, төрийн өмчит компанийн захирлууд зэрэг албан тушаалтнууд ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя гэсэн зарчмыг хуулийн төсөлдөө баримталж байна.

Авлигачин албан тушаалтнуудаас хөрөнгийг нь хурааж, тусгай санд төвлөрүүлдэг байх хуулийн төслийг боловсруулж байна.

2002 оноос хойшхи төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө яаж олсоноо тайлбарлаж, нотлоно. Чадахгүй бол хөрөнгийг нь хураадаг болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661099
1 эможи

keyboard_arrow_up