Б.Батцэцэг: Ардчилсан намын саналаар С.Эрдэнэ даргыг Чикаго хотын дэд консулаар томилсон
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон.
Тэгвэл 23 элчин сайдыг томилох асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Элчин сайд нарт мэргэжлийн дипломатч байх шалгуурыг тавих зарчмыг баримталж байгаа. Дэлхийн нийтийн жишгээр элчин сайд нарыг 20-30 хувийг улс төрийн буюу бусад салбараас томилдог. Тиймээс улс төрчийг томилж болохгүй зүйл байхгүй. Хэл улстай, олон улсын харилцаагаар мэргэшсэн, тухайн орны онцлог зэргийг харгалзан үздэг.
Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Энэ хүрэнд гурван консулын газарт намуудаас санал болгосон гурван элчин сайдыг шинээр томилогдсон. С.Эрдэнэ намын дарга байсан улс төрчийн туршлагатай, Орос хэлтэй гэх Ардчилсан намын саналаар Чикаго хотын дэд консулаар томилсон.
С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй байсан учраас Чикаго хот дахь дэд консулаар томилсон.
Тус газрын консулаар нь Батцэцэг гэж туршлагатай ГХЯ-нд ажиллаж байсан хүн ажилладаг" гэв.