Б.Батцэцэг: Д.Одбаярыг МАН-аас санал болгосон. Түүнийг ЯЛ АВСАН гэх бичиг Солонгосоос ирээгүй Б.Батцэцэг: Д.Одбаярыг МАН-аас санал болгосон. Түүнийг ЯЛ АВСАН гэх бичиг Солонгосоос ирээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батцэцэг: Д.Одбаярыг МАН-аас санал болгосон. Түүнийг ЯЛ АВСАН гэх бичиг Солонгосоос ирээгүй

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Энэ жил 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилно. Үүнээс 21 нь Элчин сайдаар томилогдох юм. Элчин сайд, консулаар томилогдох хүмүүсийн дотор улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс бий.

Тухайлбал, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон. Мөн  Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, томилох шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Элчин сайд нарт мэргэжлийн дипломатч байх шалгуурыг тавих зарчмыг баримталж байгаа.  Дэлхийн нийтийн жишгээр элчин сайд нарыг 20-30 хувийг улс төрийн буюу бусад салбараас томилдог.  Тиймээс улс төрчийг томилж болохгүй зүйл байхгүй. Хэл улстай, олон улсын харилцаагаар мэргэшсэн, тухайн орны онцлог зэргийг харгалзан үздэг.

Д.Одбаярыг МАН-аас санал болгосон. Түүний хувьд англи, орос хэлтэй, Хонгконгод сурч байсан. Хууль зүйн салбарын өндөр мэдлэгтэй гэдэг үндэслэлээр саналаа өгсөн.

Айлын тал зөвшөөрлийг нь өгсөн. Бид дотооддоо томилохдоо хууль хяналтын байгууллагуудаас тодорхойлолт авдаг. Ямар нэгэн ял шийтгэл байхгүй.

БНХАУ энэ хүнийг хүлээж авах эсэхээ тодорхой хугацаанд шалгаж зөвшөөрлөө өгдөг. Өмнө нь зөрчилтэй хүмүүст зөвшөөрөл өгдөггүй тохиолдол байсан. Д.Одбаяр даргын хувьд зөвшөөрлөө өгсөн. Солонгосын Засгийн газраас ч бидэнд энэ хүн ял авлаа гэсэн бичиг ирээгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661140
1 эможи

keyboard_arrow_up