Завхан аймгийн ЗД-ын орлогчоор томилогдсон Д.Уужимсанаа ₮166 саяын тээврийн хэрэгсэл, ₮100 саяын АВЛАГАТАЙ
2025 оны 1 сарын 13
Завхан аймгийн Засаг даргын орлогчоор Д.Уужимсанааг томилжээ.
Тодруулбал, Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргихыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөв. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай дүгнэлтүүдийг үндэслэн мөн өдрийн Б/05 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор Д.Уужимсанааг томиллоо.
Тэгвэл Г.Ариунбуяны 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮25 сая
- Гэр бүлийн орлого: ₮90 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮225 сая /орон сууц-2 /
- Тээврийн хэрэгсэл: ₮166 сая / Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, суудлын жижиг машинToyota Aqua маркийн хоёр автомашинтай /
- Мал аж ахуй: ₮37 сая /Хурдан удмын адуу-3, Адуу-10, Үхэр-15/
- Газар: ₮0 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
- Хадгаламж: ₮8 сая
- Бэлэн мөнгө: ₮148 сая
- Авлага: ₮100 сая
- Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661145
0 эможи
Зочин
2025-01-13 16:04
хгүн машинтай байж болдоггүймуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: