Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын удирдагуудад үүрэг чиглэл өглөө
Энэ өвөл цас багатай байгаа учраас хаврын цагт ихээхэн хуурайшилттай байх төлөвтэй байна. Тиймээс хаврын хуурайшилттай үед Гамшгаас хамгаалах бэлэн байдлын хүрээнд ОБЕГ-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Нэг. Ой, хээрийн болоод ахуйн гал түймэр дэгдэхээс урьдчилан сэргийлэх, үүнд чиглэсэн бэлэн байдлыг хангах ажлыг одооноос эрчимжүүлэх;
• Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийг сайжруулах;
• Эрсдэлтэй бүс нутгуудад өөрийн онцлогт нь тохирсон техник хэрэгсэл, хүн хүчийг бэлтгэх. Стратеги, тактикийг боловсруулах;
• Ой, хээрийн гал түймрээс сэргийлэх хяналтын механизмыг сайжруулах;
• Онцгой байдлын болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж, сургалт дадлагыг олон улсын стандартад нийцүүлэн тогтмол хийх
Хоёр. Иргэд олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тогтмол заавар, зөвлөгөө өгч ажиллах;
Гурав. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын хяналт, зохицуулалтыг сайжруулах;
Дөрөв. Өмчлөл харгалзахгүй аж ахуйн нэгж байгууллагууд сар бүрийн сүүлийн долоо хоногт гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, сургуулилтыг хийж хэвших, Сургалт, сургуулилт хийж байгаа эсэхийг хянах менанизмыг сайжруулах;
Тав. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн технологийн системийн шинэчлэлийг сайжруулах;
Зургаа. ЕБС-ийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт туссан "Аюулгүй амьдрах ухаан" хичээлийн агуулгад анхаарч, хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна, гамшиг ослын үед авран хамгаалах чадамж бий болгоход анхаарах.
Эдгээр ажлын хэрэгжилтийг энэ сарын 20-ны дотор буцаан танилцуулахыг үүрэгдлээ.