Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагтаа урьдын адил улс төржих биш, урт хугацаанд орон нутгийн хөгжлийн бодлогыг харах нь зүйтэй
Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордны А танхимд болж байна. Хуралдаанд аймаг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн ИТХ-ийн дарга нар оролцож байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг батламжиллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2024 оны сонгуулийн үр дүн гарч, үр дүнд нь хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан нэг алдаа бол төрийн бодлогын залгамж халаа алдагдаж ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог баталсан. Тэгэхээр цаашид хамтарсан Засгийн газар ажиллах болов уу гэж бодож байна.
Та бүхэн орон нутагтаа урьдын адил улс төржих биш, урт хугацаанд орон нутгийн хөгжлийн бодлогыг харах нь зүйтэй юм.
Засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 95 хоног өнгөрсөн байна. Та бүхэн үүрэг аваад буцна. Орон нутгийн хөгжлийг хурдасгах дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. " гэв.