Б.Жавхлан: Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина
Засгийн газар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газар Улаанбаатар хотыг 2025 оны дэд бүтцийн жил болгон зарласантай холбогдуулж тулгамдсан асуудал болох утаа болон түгжрэлийн эсрэг бүтээн байгуулалтад хандив тусламжийг чиглүүлэх уриалга гарсан.
Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд татварын хөнгөлөлт дэмжлэгийг Улаанбаатар хотын утаа түгжрэлийн эсрэг зориулахаар гаргасан. Нарийвчилж журамлах шийдвэр өнөөдөр гарлаа.
УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Гэхдээ татвар нэмэхгүй. Татварын цөм нь өөрөө НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И баримтын систем маань боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ- ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ- ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна.
1-3 сард бүтэн татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ" гэв.