С.Амарсайхан: Бүсийн хөгжлийн бодлогыг орон нутагт гардаж, хэрэгжүүлэх зөвлөл байгууллаа
Засгийн газар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцэж, хоёр шийдвэр гаргалаа. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн ИТХ-ын дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцсон.
Бүсчилсэн хөгжлийн бодлого нь улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийн тэнцвэртэйгээр хөгжүүлэх, ялангуяа, бүс нутгийн нөөц боломжид тулгуурласан бодлогыг эрчимжүүлэх асуудлаар өнөөдөр хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар ЗГ-аас хоёр шийдвэр гарлаа.
1-рт: Бүсийн хөгжлийн бодлогыг аймаг, орон нутгийн түвшинд гардаж, хэрэгжүүлж, хариуцах Бүсийн хөгжлийн бодлогын зөвлөлийг байгуулах шийдвэр гаргалаа. Мөн зөвлөлийг ажиллуулах журмыг баталлаа.
Зөвлөл бол орон нутгийн иргэд, ААН-үүдийн оролцоог хангах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитойгоор богино хугацаанд хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллах бүтэц байна.