Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа
2025 оны 1 сарын 16
Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа.
Тус зөвлөл нь Их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагч нараас бүрдсэн нийт 19 гишүүнтэй.
Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Олон улсын байгууллагаас ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах;
- Олон улсын шаардлага хангасан стандартад нийцсэн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, үнэлэмжийг өсгөж үр өгөөжийг үнэлэх, зөвлөмж гapгax;
- Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын суурь дэд бүтцийг бий болгох дундын хоршооны бүтэц, загварыг боловсруулах;
- Анхан шатны хоршоодыг үйл ажиллагааны төрөл, газарзүйн байршил, нөөцөөс хамааруулан байршил, төлөвлөлтийн зураглалыг боловсруулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661213
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: