Т.Доржханд: 2 жилийн дараа Монголд тог тасарсан хэвээр байвал БИ УЛС ТӨРӨӨС ЯВНА
Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө. Тэрээр, " 2 жилийн дараа Монголд тог тасарсан хэвээр байвал БИ УЛС ТӨРӨӨС ЯВНА" гэж мэдэгдэв.
Мөн тэрбээр "Намайг нэр дэвшүүлсэн мэт буруу мэдээлэл нийгэмд өгчихсөн юм байна лээ. Нэр дэвшүүлэлт нь Сангийн яамнаас хийгдсэн. Ажил үүргийн шугамаар зохицуулах хорооны гишүүн болчихдог.
Хоёрдугаарт, Би Л.Сонорын хамаарал бүхий хүн мөн нь мөн. Гэхдээ нөлөөлөл үзүүлдэггүй, хуулиараа хамааралтай хүн ч биш. Эсрэгээрээ, гадагшаа явж ажиллах маш олон санал ирдэг. Гэвч саналыг үе, үеийн сайд нар зөвшөөрдөггүй. Зарим, гүтгээд байгаа гишүүдэд би хэлээд байгаа. Явуулах гэж байгаа бол явуул, олон улсын түвшинд мэргэшүүлбэл Монгол Улсад хэрэгтэй. Тэгэхгүй бол цөөхөн хүн дээр ачаа үүрүүлдэг. Нөгөө талаасаа манай улс хүний нөөц цөөтэй. Хамаатан, садан хүмүүс төрд ажиллаж болохгүй гэдэг нь буруу ойлголт. Мэргэжил, ур чадвараараа ажиллаад явж байхад нь нэг нь гишүүн болонгуутаа чи болохгүй гэж болохгүй. Жирийн ажлаа хийж байгаа боловсрол мэдлэгтэй залуучуудыг харлуулдаг, улстөржүүлдэг баймааргүй байна.
Би санал хураалтад оролцоогүй. Б.Жавхлан сайдад яах гэж нэр дэвшүүлсэн юм гэж хэлсэн.
Намайг үеийн үед л гүтгэж ирсэн. Даатгалын компанитай намайг холбодог. Манай даатгалын компани үйл ажиллагаа явуулаагүй хоёр жил болж байна. Хүн улс төрд орохоор бизнес хийх боломжгүй, ойр тойрны хүмүүс нь кареар хийх боломжгүй нөхцөл үүсдэг. Энэ нь шударга биш юм" гэв.