ТАНИЛЦ: Шүүхийн хаалга татсан ч эцэст нь ТУСГАЙ ҮҮРЭГТ ЭЛЧИН САЙДААР шагнагдагсад ТАНИЛЦ: Шүүхийн хаалга татсан ч эцэст нь ТУСГАЙ ҮҮРЭГТ ЭЛЧИН САЙДААР шагнагдагсад
Сонгууль 2024 7 хоногийн тойм -4°C 3449.0₮
03 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Шүүхийн хаалга татсан ч эцэст нь ТУСГАЙ ҮҮРЭГТ ЭЛЧИН САЙДААР шагнагдагсад

2025 оны 3 сарын 13

Arslan.mn

Лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан найман хүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилох чиглэл өгчээ.

Тодруулбал, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан найман хүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилохоор болжээ.

Тухайлбал,

  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
  • Ерөнхий сайд асан С.Баяр
  • Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
  • Ерөнхий сайд асан С.Батболд
  • Ерөнхий сайд асан М.Энхболд
  • Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
  • Ерөнхий сайд асан М.Энхсайхан
  • ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдаар томилох чиглэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байна.

Харин одоогоор хэн нь ямар төслийг хариуцах нь тодорхой болоогүй байгаа бөгөөд дээрх хүмүүс ч өөрсдөө аль төслийг хариуцаж ажиллах саналаа хэлээд байгаа аж.

Тэд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, мега төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэх анхаарч ажиллана гэгдэж буй.

Гэтэл ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дээрх улстөрчдийн зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээс ял авсан нь ч бий.

Эргэн сануулахад, 

  • ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдан, ял шийтгэлгүй үлдсэн байдаг.
  •  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр 2020 оны зургадугаар сарын 13-нд  албадан баривчилж байв. Түүний хувьд шоронгоос УИХ-д сонгогдсон ганц улстөрч юм. 
  • Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны тавдугаар сард шүүхэд гурван хоног хэлэлцсэний эцэст шийдвэрлэж байв. Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон. 
  • Ерөнхий сайд асан С.Баярыг 2020 оны долдугаар сард нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс энэ хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцсэн, С.Баярт 5 жилийн хорих ял оноож, 5.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, улсын орлого болохоор шийдвэрлэсэн байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662166
0 эможи

Зочин
2025-03-13 21:32
Ичиж үхмээр юмаа.
Зочин
2025-03-13 16:09
Энэ төр засаг ичих нүүрээ элгэндээ наагаад Иргэд биднийг мөн ч их доромжилж байна даа. Нүглээ үүрэх цаг ирнэ дээ ир.
аааа
2025-03-13 14:07
Сүүгийн баз Жонхуу, Зигийн өмгөөлөгч хийж хамаг хорыг найруулж явсан нөхөр Жонхуу Зи хоёрыг дагаж АНд орж шагнал хүртэж яваа гар
keyboard_arrow_up