Шэнь Минжуань: “Чайна рейлвэй ресурс Шиншин” компанийнхан цасан шуурганд дарагдсан 12 монгол иргэдийг аварсан тухай сонсоод тун их сэтгэл хөдөллөө Шэнь Минжуань: “Чайна рейлвэй ресурс Шиншин” компанийнхан цасан шуурганд дарагдсан 12 монгол иргэдийг аварсан тухай сонсоод тун их сэтгэл хөдөллөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шэнь Минжуань: “Чайна рейлвэй ресурс Шиншин” компанийнхан цасан шуурганд дарагдсан 12 монгол иргэдийг аварсан тухай сонсоод тун их сэтгэл хөдөллөө

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Дорнод аймагт энэ сарын 11-нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас тээврийн хэрэгслүүд саатаж, цасанд боогджээ. Энэ үеэр “Шинь Шинь” ХХК шуурхай арга хэмжээ авч, тээврийн хэрэгслүүдийг татаж гарган тусламж үзүүлсэн байна.

Тодруулбал, тухайн шөнө Чойбалсан хотоос Дашбалбар сум хүртэл зорчиход хүндрэлтэй байдал үүсэж, автомашинууд нэг метр орчим хунгарласан цасанд сууж саатсан тул иргэдийг “Шинь Шинь” ХХК өөрийн бааздаа байрлуулж эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. 

Энэ талаар  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань өөрийн цахим хуудаснаа "Хятадын "Чайна рейлвэй ресурс Шиншин” групп компанийнхан цасан шуурганд дарагдсан 12 монгол иргэдийг аварсан тухай сонсоод тун их сэтгэл хөдөллөө. Тэдний энэ үйлдэл нь Хятад, Монгол хоёр хөрш орны харилцан туслалцаж ирсэн нандин уламжлал, хүнд хэцүү цаг үед бие биедээ тусалж ирсэн эртний найрамдалт харилцааг харуулж байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662191
1 эможи

Зочин
2025-03-14 23:30
Баярлалаа.
keyboard_arrow_up