О.Алтангэрэл: “Ноорог“-ийн ажилчдын 6 хүний дансаар 9.3 тэрбум төгрөг цахим мөрийтэй тоглоомоор эргэлдсэн
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна уу, ямар асуудал болсон эсэх асуудлаар ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Хувь хүнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны 6,9 сард Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар шалгагдаж байсан.
Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг сард 100, 1000-аар нь хийдэг. Дээрх асуудалд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй. Прокуророос зөвшөөрөл өгөөгүй. Харин эд хөрөнгө хураах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан уу үгүй юу гэдгийг шалгах ёстой.
Цагдаагийн газрын байгууллагаас авсан мэдээллээр шалгагдаж байгаа 6 хүний дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна.
Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч байгаа шүү. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" гэв.








