Б.Жавхлан: Боомтуудад 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна Б.Жавхлан: Боомтуудад 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 15°C 3449.0₮
03 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Боомтуудад 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна

2025 оны 3 сарын 19

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өмнөх Засгийн газрын хуралдаанаар байгуулагдсан экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гаргасан шийдвэрийнхээ тайланг Засгийн газарт танилцууллаа. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим байсан. Үүнийг ирэх дөрөв, тавдугаар сард нэмэгдүүлж валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Манай улсын түүхэн дээд нөөц 5.4 тэрбум байсан. Үүнийг давуулан нэмэгдүүлнэ гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилийн Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна.

Цар тахлын үед 20 сая тонн хүртэл овоолго үүсэж байсан. Ковидын хэмжээнд хүрээгүй ч 10 гаруй сая тонн нүүрсний гацаа үүсээд байна. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явуулах боломжгүй байна. Овоолго үүссэн шалтгаан нь өнгөрсөн оны хагас жилийн хугацаанд хийсэн гэрээ, энэ онд хийсэн 50 гаруй гэрээний нүүрс хил даваагүй байгаатай холбоотой. Хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд байгаа. Намраас хойш нүүрсний үнэ 40 хувь унаж, худалдан авагчид татан авалт хийхгүй байна. Түүнээс биш Хятадын нүүрсний эрэлт буурснаас болоогүй. Хятадын талд эрэлт буурсан ч таван хувь л яригдана уу гэхээс 30, 40 хувиар буурна байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662273
0 эможи

keyboard_arrow_up