Хуулийн байгууллагад шалгагдаж буй Удирдлагын академийн Д.Сүрэнчимэгийн орлого нь ₮32 саяас ₮127 сая болж НЭМЭГДЖЭЭ
ЗГХЭГ-ын харьяаны Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь сардаа 10-30 хүртэлх сая төгрөгийн цалинг өөртөө олгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан зэрэг маш олон зөрчил гаргаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар өмнө бид мэдээлж байсан. Гэтэл шалгалтын үр дүнд өнөөдөр хүртэл таг чиг байгаа.
Монголд хариуцлага ярих бол Дулмаад эр бяраа гаргаж, хариуцлага алдсан тухай цахимаар нэг зарладаг. Харин Сүрэнд нүдээ аниад, ар өврөөрөө хамгаалаад "нохой" хуцаж байгаа чинээ тоодоггүй байдалтай л байна.
Тэгвэл хуулийн байгуулагад шалгагдаж буй Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь 2020 оноос Удирдлагын академийн захирал болсоноор орлого нь дөрөв дахин нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, захирал болсноос хойш 3 жилийн дотор түүний өөрийн орлого 32 сая төгрөгөөс 127 сая орчим төгрөг болж нэмэгдсэн байна.
Ингээд түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮127 сая Гэр бүлийн орлого: ₮11 сая
Орон сууц барилга байгууламж: ₮416 сая /орон сууц -2, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮42 сая /Суудлын жижиг машин,Toyota RAV 4, Суудлын жижиг машин,Mitsubishi, Colt маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-600м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮53 сая
Хадгаламж: ₮90 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.








