Н.Учрал: Айл болгонд мөрийтэй тоглоом тоглодог хүн байна. Хууль батлагдвал энэ хүмүүсийн тоо 65 орчим хувиар багасна
Засгийн газраас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг өргөн мэдүүлжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газрын зүгээс зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн мэдүүллээ. Өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөр тааврын талаар олон нийтийн хэлэлцүүлгүүд өрнөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа 1хbet гэсэн сайтаар дамжуулж 2024 онд 1,7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентууд буюу зуучлагчаар дамжуулж гарсан байна.
Монгол банкнаас өнөөдөр авсан мэдээллээр нэг, хоёрдугаар сард 87 сая ам.доллар гарсан байна.
Засгийн газрын бодлого бол зөвшөөрлийн тухай хуулиар төлбөр таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглож, зөвшөөрлийн хуулиас энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн заалтыг хасаж байна.
Айл болгонд мөрийтэй тоглоом тоглодог, гар утсаа тоншоод суудаг хүн байна. Хууль батлагдвал энэ хүмүүсийн тоо 65 орчим хувиар БАГАСНА." гэв.








