П.Наранбаяр: ХҮН нам нь засаг барилцаад ЖАРГААД байгаа юм алга
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан" боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Наранбаяр сайдыг ажиглаад байхад сайд болсноос хойш боловсролын салбарыг улстөржүүлж, аж ахуйн чанартай ажлыг УИХ-ын гишүүд хийгээд өгчихөж байна. Гэтэл Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар шиг болсон шүү. Таны томилсон хүмүүс чинь сургууль, цэцэрлэгийн захирал дээр очоод ХҮН намын үнэмлэхийг ав, авахгүй бол ажлаа өг гэжээ. Би энэ асуудлыг УИХ-ын гишүүний хуьд хариуцлагатай хэлж байна. " гэж шүүмжлэв.
Үүний хариуд Боловсролын сайд П.Наранбаяр "ХҮН нам нь засаг барилцаад ЖАРГААД байгаа юм алга" гэв.








