Яллагдагчаар татагдан АТГ-т шалгагдаж байсан намын дэд даргаа С.Одонтуяа сайд ТНБД-аар томиллоо
2025 оны 3 сарын 27
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасан томилогдон, үүрэгт ажилдаа орлоо.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанд тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
АН-ын дэд дарга Ц.Уртнасаны хувьд өнгөрсөн онд С.Одонтуяа сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан нэгэн.
Тэрээр,2020 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-т шалгагдаж байсан билээ.
Ажилласан байдал:
-
2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга -
2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч -
2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга -
2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга -
2021-2025 Ардчилсан намын Дэд дарга -
2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662403
0 эможи
Зочин
2025-03-27 09:56
iim balai sdanuud ene toriig samarjiinaa
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: