Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ гэж буй Хяналтын сайд Э.Одбаяр ₮1,7 тэрбумын ОРОН СУУЦ, ₮65 саяар үнэлэгдэх 4 ГАЗАРТАЙ Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ гэж буй Хяналтын сайд Э.Одбаяр ₮1,7 тэрбумын ОРОН СУУЦ, ₮65 саяар үнэлэгдэх 4 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ гэж буй Хяналтын сайд Э.Одбаяр ₮1,7 тэрбумын ОРОН СУУЦ, ₮65 саяар үнэлэгдэх 4 ГАЗАРТАЙ

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Вьетнамын Ханой хотод төрийн бүтээмжийн чиглэлээр туршлага судлахаар Засгийн газрын Хяналт үнэлгээний газрын 15 төрийн албан хаагч явсан. Ингэхдээ олон нийтийн зүгээс төсвийн мөнгийг хөндөж, салбарын сайд Э.Одбаярыг хатуу шүүмжилж байсан билээ.

Тэгвэл Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагад "Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ" гэж мэдэгджээ.

Тэрээр, "Төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Төрийн албаны бүх салбар яамдууд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны зураг авалт хийж давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна." гэв.

Тэгвэл энэ онд ₮24 тэрбумыг захиран зарцуулахаар болж, НЭГ ТЭРБУМААР автомашин, тавилга авахаар зэхэж буй Хяналтын сайд Э.Одбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮32 сая
Гэр бүлийн орлого: ₮195 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум /орон сууц -2, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮360 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Criuser 300,суудлын жижиг машин Hyundai, Grandeur маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮117 сая /Хурдан удмын адуу-50, Үхэр-40, Хонь-100, Ямаа-50/
Газар: ₮65 сая /Эзэмших-510м2, Эзэмших-700м2, Өмчлөх-5000м2 нийт 4 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮70 сая
Авлага:  ₮49 сая
Зээл:  ₮28 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662404
1 эможи

Э.Одбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up